Даймонд санхүүгийн системийн тухай

НББ-ийн Даймонд систем нь мөнгөн хөрөнгө, бараа материал, хангамжийн материал, үндсэн хөрөнгө, авлага өглөг, төсөв, төсөл, зардал болон байгууллагын санхүүтэй холбоотой бүх бүртгэлээ хөтлөх, тайлан мэдээллүүдээ цаг алдалгүй, үнэн зөвөөр авахад зориулагдсан систем юм. Уг систем нь Даймонд ERP цогц системийн бусад бүх системтэйгээ холбогдон ажилладгаараа онцлогтой юм.

Боломжууд

  • Байгууллагын онцлогтоо тохируулан ашиглана.
  • Мөнгөн хөрөнгө, бараа материал, хангамжийн материал, үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлүүдийг хөтөлж бүх төрлийн тайлан боловсруулна.
  • Тайлангууд дээр Drill Down тайлан буюу тайлангийн бүх дүн мэдээг хаанаас ямар үндэслэлээр гарч ирснийг задалж үзэх, засвар хийх боломжтой.
  • Барааны өртгийг компанийн хэмжээнд болон байршил, данс бүрээр тооцно.
  • Бараа болон үндсэн хөрөнгийн тооллогыг төхөөрөмж ашиглан баар кодоор хийнэ.
  • Нярав, нягтлан бодогч нар ажил гүйлгээгээ өөрсдийн ажил үүргийн хуваарийн дагуу тус тусдаа бүртгэж, ажил гүйлгээгээ дор бүр нь хянан алдаагаа олох боломжтой.
  • Бүх төрлийн валютаар бүртгэл хөтөлж шаардлагатай тайлангуудыг валютаар гаргана.
  • Төлбөр төлөх хугацааны мэдээлэл гарч авлагын насжилтын тайлан боловсруулна
  • Барааны татан авалтын тооцоо, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцно
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл, картлалт, элэгдэл, дахин үнэлгээ зэрэг бүх бүртгэлийг хөтөлнө
  • Шаардлагатай гүйлгээ, мэдээллийг Excel, XML файлуудаас татан авах, бүх тайлан мэдээллүүдийг word, excel, XML, PDF, зураг гэх мэт хэрэглээний програм руу хөрвүүлэн авах боломжтой.
  • Удирдлагад санхүүгийн үйл ажиллагааг удирдан хянах боломжийг олгосон Санхүүгийн шинжилгээний системтэй уялдан ажиллаж, оновчтой шийдвэр гаргахад тусладаг.

Давуу талууд

  • Өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг автоматжуулж цаг хугацаа хэмнэнэ.
  • Зөвхөн нягтлан, няравууд бус удирдлагууд ч хүссэн мэдээллээ дэлгэрэнгүйгээр өөрөө цаг алдалгүй авах боломжтой.
  • Авлагатай холбоотой насжилт болон төлөгдөх хугацааны мэдээлэл авснаар авлага цуглуулах хугацааг багасгана
  • Бараа материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авснаар барааны борлуулалтыг сайжруулах, хадгалах хугацаа дуусахаас өмнө борлуулалтыг идэвхжүүлэх боломжоор хангагдана
  • Бараа бүрээс олж буй ашгийг харж харьцуулах боломжтой
  • Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлснөөр хөрөнгийн өгөөж, ашиглалтыг дээшлүүлнэ
  • Өртгийн төв тус бүрээр орлого зарлагыг нарийн бүртгэснээр ашиг алдагдлаа тооцоолно
  • Удирдлагын хяналтын системтэй уялдан ажиллаж, оновчтой шийдвэр гаргахад тусладаг
  • Ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа хийхэд хялбар, бие биенийхээ хийсэн гүйлгээнд нөлөөлөхгүй өөр хүнээс хамаарч хүлээлт үүсэхгүй

Эх сурвалж: ibi.mn